Цэцэрлэгийн бүртгэл гурван үе шаттай явагдаж буй билээ. 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 08:30 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73,818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгдсэн байна.

Хүсэлт ирүүлсэн хүүхдийн тоог харвал:

  • 2 настай- 17,923
  • 3 настай – 19,371
  • 4 настай – 19,002
  • 5 настай – 17,522 хүүхдийн хүсэлт иржээ.

Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгааг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.