Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт /2022*08*15/ коронавируст халдварын 170 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Эдгээр тохиолдлын

  • 83 нь Улаанбаатар хотод 
  • 87 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

 

Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 984,668 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 1,314 хүн эдгэрчээ. 

Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт нас баралт 2,123 байна. 

Орон нутагт бүртгэгдсэн 87 тохиолдлыг задлан харвал, Дархан-Уул аймагт долоо, Дорноговьд 27, Дорнодод гурав, Өмнөговьд 49, Орхон аймагт нэг тохиолдол батлагджээ.