Өнөөдөр та бүхэнд манай гарагийн хамгийн содон, ер бусын гэсэн сархадыг танилцуулж байна. Энэ нь та бүхний сонголттой хэр нийцэж байгааг мөн давхар шүүгээрэй.

1. Могойтой дарс
Энэ дарс нь Азийн орнуудад ихээхэн түгээмэл хэрэглэгддэг. Цагаан будааны дарсанд могой хийж удаан хугацааны турш хадгалдаг. Энэ сархад нь үс уналтыг зогсоон чалх сайжруулах үйлчилгээтэй гэж үздэг.


2. Шоколадтай хайрсан боовны амттай шар айраг
Виржинид нэрдэг энэхүү шар айраг нь дэлхийн хамгийн хатуу шар айрагны нэг бөгөөд мөн өвөрмөц амттай. Үүнд амт оруулахад шоколад болон бусад амтлагчийг тодорхой орц найрлагын дагуу хийдэг.

3. "3 гүрвэл" ликёр
Цагаан будааны ликёр дээр гүрвэл хийсэн энэхүү сархадыг Европын орнуудад эрүүл мэндийн жорын дагуу хэрэглэдэг. Ерөнхийдөө хүний дархлааг сайжруулан эрч хүчтэй болгох үйлчилгээтэй.

4. Пульке
Пулькеэнэ төрлийн архи нь мексикийн зуун наст зэрэг ургамалаас гарган авсан шүүсээр нэрсэн архины төрөл юм. Сүүтэй пульке архийг анх Ацтекүүд гарган авсан бөгөөд тэд шар айраг гарган авснаар энэхүү архины нэр хүнд үгүй болжээ.

5. Пиццаны амттай шар айраг
энэ шар айраг нь тохиолдлын шугамаар бий болжээ. Тома болон Афина Сифрут гэдэг тогооч нар сармис, улаан лооль зэргээс энэ амтыг гаргасан байна.

6. Хилэнц архи
Тусгайлсан ферм дээр хийдэг энэ архинд хилэнцийн хорыг бага зэрэг буюу эмчилгээний зорилгоор хийдэг байна. Түүнчлэн хилэнцийг бага зэргээр идэх нь эрүүл мэндэд ч тустай гэнэ.

7. Уургаар хийсэн шар айраг
BrewDog компанийн нэрдэг энэ шар айраг нь хамгийн үнэтэй, хатуу төрөлд багтана. Хэрэмний арьсаар бүрсэн лонх нь 765 долларын үнэтэй. Шар айрагны хатуулаг нь 55% аж.

8. Чилитэй шар айраг

Энэ шар айраг нь хурц амтыг илүүд үздэг хүмүүст илүү тохиромжтой гэнэ. Мэдээж хэрэг энэ лонхонд чили хөвөн явах нь тодорхой.

9. гахайн махтай архи
Америкчуудын хувьд гахайн мах аливаа зүйлийн амтыг сайжруулдаг гэж үзпэг учир архиндаа мөн ийм хачир хийжээ.

10. Чича
Энэ архийг инкачууд /өмнөд америкийн эртний индиан гаралтай хүмүүс/ анх гарган авчээ. Перу эмэгтэйчүүд эрдэнэ шишийн үр тариаг хивэн улмаар бүлээн устай холин зунгааралдсан наалданги болтол нь зууран шар сүү шиг архи гарган авдаг.

С.Отгон