Хэнтий аймагт эхнэрээ хөнөөгөөд өөрийгөө боомилсон аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, 8 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн хэрлэн сумын нутагт амьдардаг гэр бүлийн хүмүүс нас барсан байна гэх мэдээлэл иржээ.

Хэргийн газрын үзлэг шалгалтаар эхнэр  21 настай З-гийн баруун чихнээс цус гарсан, баруун талын чамархай, шанаа хэсэгт зулгарсан шархтай нас барсан. Нөхөр 33 настай Э нь гэрийнхээ тоононоос шар өнгийн бүсээр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байв. Шалгалтын урьдчилсан байдлаар гэр бүлийн гишүүд хадлан хадаж байх үеэрээ муудалсан байж болзошгүй байгаа аж. Маргасан гэх өдрөө талийгаач эхнэрийнхээ ээж рүү “Хүү нь болчимгүй зүйл хийчихлээ. Эхнэртээ хайртай шүү” гэж зурвас илгээсэнг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байна. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газрыг шалгаж байна.