Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдах зөвлөлийн хурлыг товлон зарлахаар тогтлоо. Тодруулбал, өнөөдөр Орос-Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Оросын хамтарсан сургуулийн багш, ажилтнууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй шуурхай хуралдлаа.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэр, тус сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөллийн хүсэлтийг тус тус танилцуулсан юм.

Улмаар энэ асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтжээ.

Эндээс харвал Ж.Соронзонгийн өөрийнх нь хэлснээр түүнийг томилж, чөлөөлөхийг Монгол Улсын БШУ-ны сайд тушаал гаргаад ч шийдэж чадахгүй бололтой. Оросын тал л мэдэх нь гарцаагүй болжээ. 

Харин тус сургуулийн ТУЗ-д хэн хэн байдаг талаар танилцуулъя:

Ж.Батбаясгалан /НИТХ-ын дарга/ - ТУЗ-ийн дарга
Г.Ганбаяр /БШУ-ны дэд сайд/ - ТУЗ-ийн гишүүн 
Ц.Ням-Очир /ЦЕГ-ын тэргүүн дэд дарга/ - ТУЗ-ийн гишүүн
Аюна Дабаева /-МОХС III сургуулийн сургалтын менежер/ - ТУЗ-ийн гишүүн
??? /Төрийн өмчийн хорооны гишүүн/ - ТУЗ-ийн гишүүн нар байдаг ажээ. 

Мэдээж ТУЗ-д байдаг эрхмүүд бүгд хүүхдүүдээ тус сургуульд сургадаг тул хэний эрх ашигт үйлчилж, ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа юм. Чухам хэзээ, хэрхэн хуралдаж, шийдвэрээ гаргах нь тодорхойгүй байна.