Өсвөр насны хөвгүүд зодолдож, нэг нь нэгнийхээ тархи руу нь өшиглөж, дэвсэлж буй сэтгэл сэрдхийлгэм бичлэг цахим орчинд тархлаа.

Хөвгүүд цагаан цамц зангиатай байгаагаас харахад зодоон сургуулийн орчин болсон байж болзошгүй. Нэг нь нэгнээ зэрлэгээр зодож дэвсэлж байгааг хэд хэдэн хүүхэд зодоон харж “Зод зод!” гэж дэмжиж байгаа нь бичлэгээс харагдана.

Энэ хэрэг хэзээ, хаана болсон, аль сургуулийн хүүхдүүд болохыг ЦЕГ-ын Хошууч Дэлгэрхангайгаас тодруулахад, Зодоон хэзээ хаана болсон, ямар хүүхдүүд зодоонд оролцсоныг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгаад мэдээллийг нийтэд хүргэх болно гэлээ.