Монгол эмэгтэйчүүдийг хууран мэхлэх замаар худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн сарын 29-ны өдөр /2022.09.29/ дайчлан баривчилсан байдаг. 

Түүнийг одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан 5 эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Loh Sien Chi гэх 64 настай Сингапур Улсын иргэний гадаад улсад жуучилж, худалдаалсан байж болзошгүй монгол охид эмэгтэйчүүдийн тоо мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байна.

Өөр хэлбэл, тухайн этгээд нь 200 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан 10 гаруй эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Ташрамд өгүүлэхэд, Loh Sien Chi гэх 64 настай Сингапур Улсын иргэнийг Баянгол дүүрэгт байрлах “BKH” зочид буудалд байрлаж байхад нь хуулийн байгууллагаас албадан саатуулсан байна.