Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Түүнийг өнөө орой цагдан хорихоор ажиллаж буй талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн, түүний дүү, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан эсэргүүцсэн агуулга бүхий лайв хийгээд байгаа. Энэ нь түүний ахыг хорих анги руу авч явах үйл явц өрнөх ойртсонтой холбоотой гэж харагдаж байв.

Тэгвэл хамгийн сүүлд Ж.Батзандан лайв хийх үеэрээ "Ах ярилаа, 461-р анги руу ачаад явжээ" хэмээсэн байна.