НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүн орнуудыг тодруулах нууц санал хураалтад Монгол Улс нэг санал авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ асуудалд Гадаад Харилцааны Яамнаас тайлбар өглөө.

Уг тайлбарт "Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдон амжилттай ажиллаж дууссан. Тухайн үед 170 санал авч сонгогдож байсан юм.

Энэ онд Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн оронд нэр дэвшүүлээгүй. Нэг санал авсан тухайд санал хураалт нууцаар явагддаг тул 193 улсын хэн нь ч Монгол гэсэн нэрийг дугуйлсан байж болно" гэв.