Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат  Монгол Улсын начин  Б.Бат-Эрдэнэ  таалал төгсч Монгол бөхийн ертөнцөд хүнд уй гашуу тохиожээ. 

Тэрээр Монголын тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж Монгол Улсын начин цол хүртсэн юм. 

 Булган Хан, Булган хангай дэвжээ болон хань ижил, үр хүүхэд төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.