Өчигдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "World Mongolia" тауэрын дээвэр хэсэгт гал гарсныг унтраажээ.

Тус 16 давхар барилгын дээврийн хэсэгт байрлах техникийн өрөөнөөс гал эхэлж гарсан аж.

Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэр, барилга байгууламжид гарсан галын дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэрэгжүүлж, галын аюулгүй байдлын норм, стандартыг мөрдөж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

Гал түймрийн аюулаас сэргийлэх зөвлөмж

  • Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчийн ачааллыг хэтрүүлэхгүй байх,
  • Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,
  • Чүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,
  • Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
  •  Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул өргөсөн үедээ гэрээ эзэнгүй орхихгүй байх, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.