Монгол Улсаас гаднын орнуудад зорчсон иргэдийн 2022 оны эхний есөн сарын статистикийг харвал давхардсан тоогоор 428.7 мянган хүн гадаад руу зорчжээ.

Үүнээс 53% буюу 227,000 иргэн аялал жуулчлалын зорилгоор зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 137.1 мянга буюу 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. 

Харин үлдсэн 47% буюу 201.6 мянган иргэн ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 76.6 мянга буюу 61.4 хувиар өссөнийг ҮСХ-ны тайланд дурджээ. 

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн

  • 68.2% нь эрэгтэйчүүд
  • 31.8% нь эмэгтэйчүүд байна. 
  • Тэдний 29.3 мянга буюу 6.8% нь хүүхэд байжээ. 

Гадаад зорчсон иргэд аль улсыг зорьсныг доорх хүснэгтээс харна уу.