Өнөөдөр /2022.10.28/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дотоодын аж ахуйн нэгж болон иргэдийн нэрсийг зарлаж, олон нийтэд мэдээлэл хийв. 

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэн хохирсон талаар гомдол мэдээлэл хүлээн авах 77877768 тусгай дугаарыг өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхэлжээ.

Ингэхэд 8087 дугаараас “Тоёоко инн”зочид буудлын эзэн, гадаад улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол мэдээлэл ирсэн байна.

Харин С.Паушокоос "Алтан Дорнод Монгол"-ын захирал Т.Ганболд компани худалдан авах үед албан тушаалтан байсан Д.Дорлигжав нь Т.Ганболдод үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлсөн гэх шалгагдаж байв. Улмаар Т.Ганболдоос иргэн Б-гээр дамжуулан гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын авлигыг "Голомт банк"-аар дамжуулан авсан гэх хэрэг.

Улмаар Мөрдөн шалгах ажиллагаагаар авлигал авсан үйлдэл нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.