Усанд орж байхдаа тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллага дахин бүртгэжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөнд ванн дотроо түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байна.

Өмнө нь өнгөрсөн хавар яг ийм тохиолдлын хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан. Иргэд өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалж эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлж байна.