Авилгатай тэмцэх газраас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг өчигдөр /2022.11.16/ дайчлан баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Тодруулбал, түүнийг "Богдхан төмөр зам"-ын асуудлаар, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар албадан саатуулсан гэгдэж буй.

Гэвч энэхүү мэдээллийг АТГ-аас үгүйсгэлээ.

Тус газраас хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Өнөөдрийн байдлаар тухайн албан тушаалтан гадаадад байгаа. Гэлээ ч мөрдөн шалгах ажиллагааны зарчим тасралтгүй явах ёстой" гэсэн хариултыг өглөө.

Мөн "саатуулагдсан дөрвөн хүний нэрийг хэлэх боломжгүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад мэдээлэл өгөх нь зохимжгүй" гэв.

Ташрамд Н.Удаанжаргал БНСУ-д байгаа бөгөөд түүнийг эзгүйд толгойлж байсан компанид нь нэгжлэг хийж буй мэдээлэл гарсан билээ.