Монгол Улс иргэдийнхээ гадаад паспортыг ирэх оноос цахим болгоно гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Тэрбээр “Цахим гадаад паспортыг иргэн бүрд олгох ажлыг эхлүүлнэ. Тухайн паспорт чиптэй байх бөгөөд хилийн шалганы ажилтан заавал штамб даруулахгүйгээр сканердаад гарч, орох боломжтой болно. Үүнийг олон улсын иргэний нийгмийн байгууллагын гишүүдийн хувьд тусдаа хураамж төлөөд, харилцан интеграцтай эхлүүлнэ.

Өөрөөр хэлбэл, 2023 оны нэгдүгээр улиралд иргэд анхны цахим паспортоор үйлчлүүлж эхлэх юм. Ингэхдээ Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэх бөгөөд 42 хуудастай цахим гадаад паспортыг нэвтрүүлнэ” гэлээ.

Ирэх оноос иргэд гадаад паспортыг цахимаар эсвэл одоогийнх шиг биетээр хэвлүүлэх сонголтоо өөрөө хийх боломжтой болох юм байна.