Урин дулааны улирал ирж, нийслэлийн иргэд зусландаа гарч байна. Энэ үеэр зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг болон амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болдог аж.

Тиймээс нийслэлийн Тээврийн газраас энэ сарын 9-ний өдрөөс эхлэн зуслангийн долоон чиглэлд их багтаамжийн болон микро автобусуудыг явуулахаар төлөвлөжээ. Их багтаамжийн автобусууд Гүнт-Жигжид- Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг- Тэнгис кино театр гэсэн чиглэлүүдэд явна.

Харин бага багтаамжийн автобус Долоон буудлаас  Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд үйлчлэх юм.

Зуслангийн автобусаар том хүн 600, хүүхэд 200 төгрөгөөр зорчих ажээ.

 

Х.Даваа