SBL Хасын Хүлэгүүд клубын "Хүүхдийн секц" энэ зуны турш үргэлжлэн явагдах болжээ. Энэ зуны бэлтгэл нь долоо хоногийн хоёрдахь болон дөрөвдөхь өдрийн 14:00 цагаас хичээллэх юм.

Сурагчдын хичээл амарсан учраас бэлтгэлийн цагийг урагшуулсан байна. Энэ сарын 10-наас эхлэн "Хүүхдийн секц" 14:00-16:00 цаг хүртэл хичээллэх болжээ.

Мөн зуны бэлтгэл дээр "Хасын Хүлэгүүд" залуучуудын багийн тамирчид бэлтгэл хийлгэж өөрсдийн ур чадвар болоод туршлагаасаа зааж, зөвлөгөө өгөх аж.

Зуны бэлтгэлдээ идэвхитэй байгаарай хэмээн өнөөдрөөс эхлэн шинээр хүүхдүүдийг бүртгэж эхэлжээ. Бүртгүүлээгүй хүүхдүүд дараагийн бэлтгэл дээр бүртгүүлээрэй боломжтой юм байна. Сонирхож буй хүүхдүүд бүртгүүлэх гэж ирэхдээ 2 хувь цээж зураг шаардлагатай гэнэ шүү.
 

Д.Ана