УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Манай намын бүлгийн гишүүдээс нүүрсний хулгай болон нүүрстэй холбоотой асуудалд холбогдсон гишүүд гэж байхгүй ээ. Үүнийг бол би хууль, хяналтын байгууллага л албан ёсоор зарлах ёстой гэж бодож байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг бол анхнаасаа ч хэлсэн. Бид нүүрсний хулгайтай тэмцэх ёстой. Ямар нэгэн хамгаалах асуудал байхгүй. УИХ энэ чиглэлээр түр хороо ажиллаж байгаа. Энэ долоо хоногт түр хорооны хурлыг хуралдуулах нь зөв гэж шийдсэн." гэв.

Мөн тэрээр тогтолцооны өөрчлөлт хийх Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг үгүйсгэж, шинэ Үндсэн хууль батлах боломжгүй, Үндсэн хуулийн өөрчлөлт л хийх боломжтой гэсэн юм.