Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан бүртгэлгүй, жагсаал цуглааны үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх жагсаал, цуглааны үед жагсаалд оролцсон иргэдийн эсэргүүцлийн үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 13 алба хаагч биедээ гэмтэл авч, үүнээс 12 алба хаагч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1 алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.