ЕБС-ийн сурагчид энэ долоо хоногийн Баасан гарагт хичээллээд амарна. Улсын хэмжээнд сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2023 оны нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 30-ны Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ. 

БШУЯ-наас мэдээлснээр энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурдаг. Үүнээс нэгдүгээр ангид 77,752 хүүхэд элсэн орсон бол 33,459 нь төгсөх буюу 12 дугаар ангийн сурагчид байна.