Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олголоо.

Энэ талаар "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийн найм дахь заалтад, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх. Түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байхаар хуульчилсан. 

Иймд Сүхбаатарын талбайн үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байна" хэмээн мэдэгдлээ.

Өчигдөр шөнө Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар төв талбайд ажиллан хүмүүст үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн байна. Жагсаал эхэлснээс хойш нийслэлийн Эрүүл мэндийн газрын яаралтай тусламжийн дөрвөн баг 24 цагаар ажиллаж,100 орчим хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Түүнчлэн шөнө хонож буй жагсагчдад дулаацах нөхцөл бүрдүүлэх үүднээс том оврын автобус гарган Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулсан талаар мэдээлэв.