Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр “Давсны булаг” гэх газрын ойролцоо өнгөрсөн тавдугаар сарын 8-ны шөнө хоёр охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан. быө

БЗД-ийн Цагдаагийн I хэлтсийн цагдаа нар цаг алдалгүй, шуурхай ажиллаж, уг хэргийн сэжигтнүүдийг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Отгонбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Гантулга, хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Шинэбаяр, хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Анхбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Батзул нарыг ЦЕГ-ын даргын 377 тоот тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, онц хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэн ажилласан хэмээн "Цагдаагийн гавьяа" шагнал олгожээ.

Баянзүрх дүүргийн удирдлагууд цагдаагийн гавьяа шагналаар шагнагдсан алба хаагчиддаа ёслол төгөлдөр гардууллаа. Энэ үеэр алба хаагчид баяр хүргэж, Сүлд чуулгын уран бүтээлчид ая эгшгийн мэндчилгээ хүргэсэн юм.