УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэсувд, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Д.Ганбат: " Ард түмэн зүй ёсны шаардлага тавиад 13 дахь хоногтойгоо золгож байна. Өнгөрсөн 10 жилд Монголчууд өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө ирээдүйг, өөрийнхөө боломжийг хулгайлуулсан. Энэ зөвхөн нүүрсний хулгайн асуудал биш. Энэ бол мөрөөдөл, амьдралыг хулгайлуулсан асуудал. Тиймээс ч жагсаалын шаардлага бол зүй ёсных. Түрүүчээсээ хулгайч нарын нэрс зарлагдаж байна. Засгийн Газрыг итгэл найдварын нүдээр харж байна. Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлага хүлээгээд явах байх. Хууль хяналтын байгууллагуудад бол би итгэж байна. Шударга цагдаа, шударга шүүх байгаа байх, тэд ажлаа хийх ёстой. Харин тэдэнд захиалга өгдөг улс төрчид бий.

 

Ямар ч байсан 17 хүний нэрс зарласан нь зөв. Цаашдаа жинхэнэ хулгайч нарыг ч зарлах байх.

 

Хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага бол УИХ. Монгол улсын төр гэдэг бол энэ 76 гишүүн, Монголын ард түмэн шүү дээ. Энэ дотор л бид нар асуудлаа шийдэж ажиллах ёстой. Хариуцлага хамгийн өндөр тушаалтнаасаа л эхлэх ёстой. Ийм үйлдлийг хүлээж харж байна.Янз бүрийн алиа салбадай, жүжигчид дэс дарааллан гарч ирж, улс төрийн санаатай болон санамсаргүй захиалгатай үйл ажиллагаа явуулж байна. Үүнд ард түмэн автаж болохгүй гэдгийг хариуцлагатай хэлье" гэв