"Давхар дээл"-ийг дөрвөөр хязгаарласан Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосноор 2022 оны наймдугаар сарын 30-нд 10 сайд шинээр томилогдон, тангаргаа өргөж байв.

Энэ үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдож, "давхар дээл"-тэй болсон. Харин өчигдөр тэрбээр Шадар сайдаар томилогдсоноор гурав дахь "дээл"-ээ давхарлав. Ингэснээр зургаан сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа сайдын тангараг өргөлөө.

Засгийн газрын өнөөдрийн бүрэлдэхүүнийг харвал 21 сайдын 16 нь буюу 76 хувь нь давхар дээлтэй байна. Монгол Улс анх удаа хоёр Шадар сайдтай болов.

Засгийн газрын бүрэлдэхүүн

  1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
  2. Шадар сайд С.Амарсайхан (УИХ-ын гишүүн)
  3. Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Шадар сайд Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн)
  4. Сангийн сайд Б.Жавхлан (УИХ-ын гишүүн)
  5. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан (УИХ-ын гишүүн)
  6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
  7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
  8. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан (УИХ-ын гишүүн)
  10. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  11. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар (УИХ-ын гишүүн)
  12. Соёлын сайд Ч.Номин 
  13. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг (УИХ-ын гишүүн)
  14. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн (УИХ-ын гишүүн)
  15. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн (УИХ-ын гишүүн)
  16. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт (УИХ-ын гишүүн)
  17. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал (УИХ-ын гишүүн)
  18. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун (УИХ-ын гишүүн)
  19. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар (УИХ-ын гишүүн)
  20. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
  21. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа (УИХ-ын гишүүн)