Сүхбаатар дүүргээс ахмадуудад еэвэн, гурил, будаатай гарын бэлгийн ₮1.3 тэрбумын тендер, алдарт эхчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх ₮900 саяын тендер зарлажээ. 

Тодруулбал, тус дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах тендерийг энэ оны нэгдүгээр сард зарласан байна. Уг тендерийн санхүүжилт нь урсгал, төсөвт өртөг нь 900,100,000 төгрөг гэж заажээ. 

tender.gov.mn сайтаас харвал бэлгийн багц нь гоо сайхны бүтээгдэхүүн байна. Тухайлбал, гарын, зовхины, нүүрний тосны багцууд худалдан авахаар байна.

зураг

 

Нийлүүлэх барааны тухайд ЭНД дарж Бараа худалдан авах тендерийн баримт бичигт техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагатай дэлгэрэнгүй танилцана уу/

Гоо сайхны багц-1

Хугацаа 18 сар

  • Гарын тос
  • Зовхины тос
  • Нүүрний тос
  • Тоник

Гоо сайхны багц-2

Сүүн шингэн, тоник -12 сар

Өдөр, шөнийн тос – 24 сар

  • Сүүн шингэн
  • Тоник
  • Өдрийн тос
  • Шөнийн тос

Гоо сайхны багц-3

Сүүн шингэн, тоник -12 сар

Өдөр, шөнийн тос – 24 сар

  • Сүүн шингэн
  • Тоник
  • Тос
  • Нүүрсний маск

Мөн 2022 оны төгсгөлд Дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гарын бэлэг авах 1.3 тэрбум төгрөгийн тендер зарлаж, 2023 оны нэгдүгээр сарын 25-нд сонгон шалгаруулалтын дүнг зарласан байна. Гарын бэлэгт нь дээд гурил, цагаан будаа, суурь еэвэн багтжээ.

зураг

 

Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.1.5. Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглоно гэж заасан байдаг.

Сүхбаатар дүүргийн хүндэтгэлтэй холбоотой тендерийн мэдээллийг шүүж харвал:

ТЕНДЕРИЙН НЭР САНХҮҮЖИЛТ ТӨСӨВТ ӨРТӨГ ЗАРЛАГДСАН ОГНОО ТӨЛӨВ
18 Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах Урсгал 900,100,000 ₮ 2023.01.13 Тендер хүлээн авч байгаа
968 Дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гарын бэлэг авах Урсгал 1,360,400,000 ₮ 2022.12.22 Үр дүн гарсан
357 Олон Улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах Бусад 117,045,000 ₮ 2020.01.09 Үр дүн гарсан
365 Сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн зарим иргэдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах Бусад 210,000,000 ₮ 2020.01.07 Үр дүн гарсан
104 Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн Алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Бусад 70,000,000 ₮ 2019.01.18 Үр дүн гарсан
103 Дүүргийн зарим иргэдэд цагаан сарын баярын хүндэтгэл үзүүлэх еэвэн худалдан авах Өөрийн хөрөнгө 137,500,000 ₮ 2018.12.17 Үр дүн гарсан

Энэ жил тус дүүргийн цагаан сарын баярын хүндэтгэл үзүүлэх бэлэг худалдан авч буй төсөв 2018 онтой харьцуулахад 10 дахин өсжээ. 

Түүнчлэн Баянгол дүүргийн 60-аас дээш насныханд Сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний урилга хүргүүлж эхэлжээ.

зураг