О.Мөнхжин нарыг сэжигтнээр баривчлах зөвшөөрлийг 72 цагаар сунгажээ
2023/02/03
Цагдаагийн байгууллагаас IHC койныг гаргагч "Их биет" компанийн удирдлагууд болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өчигдөр /2023.02.02/ 48 цагийн хугацаатай цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл прокуророос тухайн хүмүүсийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү илгээжээ. Тэгвэл цагдан хорих саналыг шүүхээр өнөөдөр хэлэлцээгүй аж. Учир нь эл шүүх хурлын шүүгч нь өөр шүүх хуралдаантай давхцаж ажлын цаг дууссан байна.
Иймээс О.Мөнхжин нарыг сэжигтнээр баривчлах зөвшөөрлийг 72 цагаар сунгажээ. Харин цагдан хорих прокурорын хүсэлтийг ирэх Даваа гарагт хэлэлцэнэ.