Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өнгөрсөн лхагва гарагт баривчлан, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн.

Тэднийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа баасан гарагт дуусч, улмаар сулласан юм.

Харин цагдан хорих эсэх шүүх хурлын шүүгч нь өөр шүүх хуралдаантай давхцаж, ажлын цаг дууссан тул тэднийг цагдан хорих эсэх шүүх хурлыг өнөөдөр хэлэлцэхээр болсон.

Сануулахад, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2, 18.6-1-д зааснаар буруутган шалгаж буй юм.

“IHC” койны татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх  бэлтгэсэн нийтлэлийг энд дарж унших боломжтой