УИХ гишүүн С.Одонтуяа тэр бүр гэр бүлээ рекламдахгүй ч хүү нь аль хэдийнэ олонд танигдсан.  Цэмцгэр сайхнаараа гайхуулдаг С.Одонтуяа гишүүн аль эрт эмээ болсон ч залуу сайхан байдлаа хадгалж байсан байна шүү.

Харин түүний хүүгийн хувьд орчин цагийн цахим мөнгө болох криптовалютын зах зээл руу ихээхэн гүнзгий орсон орчин цагийн шилдэг боловсон хүний нэг болсон гэдэг.

Сүүлийн үед эрчээ аваад буй крипто зах зээлээр мэргэшсэн тэрбээр Биткойн ба Блокчейний тухай үндсэн ойлголтууд нэртэй ном гаргаж койны арилжаа сонирхогч нарын гарын авлагыг монгол хэл дээр гаргасан нэгэн.

Саяхан 39 нас хүрсэн тэрбээр 2021 оны 11 сард MNFT койн гарган арилжаанд гаргасан бөгөөд түүний тэргүүлдэг багийнхан мөн цоо шинэ цахим арилжааны нэг төрөл болох NFT -г Монголд түгээн дэлгэрүүлж буй анхдагчуудын нэг юм.

Тэгвэл сүүлийн үед энэ салбарт ажиллаж буй эрхмүүд эхнээсээ хуулийн байгууллагад шалгагдан зарим нь дээлээ нөмрөхөд хүрээд буй бөгөөд тэдний нэг болох О.Мөнхжин түр саатуулагдаад суллагдсан ч одоогоор түүнд хилийн хориг тавиад буй. 

Харин IHC койн асуудлын хойноос хэд хэдэн токены хэрэг шалгагдаж буй гэх бөгөөд зарим нэг нь MNFT токен гаргасан Үнэнбүрэн ч энэ асуудлаар шалгагдана хэмээж буй аж.