2019 оноос Цагаан сарын баярын өмнөх долоо хоногуудын амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтаар зорчуулдаг зохицуулалтыг хийдэг болоод байгаа. Ингэснээр замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж үздэг.

Энэ жилийн тухайд баярын өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар ярилцаж байгааг албаны эх сурвалж мэдээлэв.

Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах эсэх саналыг холбогдох албанаас өгснөөр нийслэлийн Засаг даргын захирамж гарч, шийдвэр баталгаажих учиртай.

Тэгэхээр энэ долоо хоногт ямар нэгэн шийдвэр гарах нь. Энэ талаар эргэн мэдээлнэ.

Цагаан сарын баяр 14 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 21-ний Мягмар гарагт болно.