Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг өнөөдрөөс эхлэн дахин нэг сараар сунгажээ. 

Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд нэг сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарч байв.

Улмаар энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр дээрх хугацааг нэг сараар сунгасан юм.