Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Чингис хаан Олон улсын нисэх буудлын багтаамжийн асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Чингис хаан Олон улсын нисэх буудал Япон улсын улсын менежменттэй ажилладаг.

Бидний зүгээс ирэх жилүүдэд олон жуулчин авч ирэх зорилт тавьж байгаа. Тодруулбал, зорчигчдын ачааг нь хүлээлгэхгүй, явж байгаа зорчигчдыг бүртгэхдээ удахгүй байх. Хэрэв хүндрэл учруулбал дараагийн арга хэмжээгээ авна гэдэг шаардлага тавьсан.

Нисэх буудлын зүгээс хоёр сая зорчигчийг хүлээн авах бололцоотой гэж хэлж байгаа.

Хэрэв чадахгүй тохиолдолд бид Буянт-Ухаа нисэх буудлыг орон нутгийн нисэх зориулалтаар үйл ажиллагааг нь сэргээж ажиллана. Ийм боломж бий” гэлээ.