Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "Үзэсгэлэн болгогч" хэмээх Туулай жилийн сар шинийн баярт зориулсан "Төв түмний золголт" маргааш буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны 09:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

"Дүнжингарав" бөхийн дэвжээнээс зохион байгуулж буй төв нутгийн түмний нэгдсэн золголтыг аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж, "Монгол групп" ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн аваргууддаа хүндэтгэл үзүүлж, улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Түүнчлэн "Дүнжингарав" бөхийн дэвжээнээс санаачлан хэрэгжүүлж буй Төв аймгийн 6-18 насны бүх хөвгүүдийг зодог, шуудагжуулах аяны нээлтийн ёслол зохион байгуулагдахын зэрэгцээ аймгийн харъяат 96 хүүхэд барилдана.