Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан ноцтой хэрэг энэ сарын 8-нд гарсан.

Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ өвсөн бөгөөд шалгалтын явцад Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 настай хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодож гэмтээсэн, хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон юм. 

Хохирогч 3 настай хүү сээр нуруу, гарын шуу хугаралтай, шулуун гэдэс няцралттай, тархинд цус хуралттай ухаангүй байдалтай ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. 

Бид хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад: 

Одоогоор ухаан ороогүй байна. Биеийн байдал маш хүнд. Амьсгалын аппаратанд байгаа. Зүрх судасны дэмжлэгтэй байна гэсэн үг. Цаашдын тавиланг хэлэх боломжгүй. Шаардагдах бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж байгаа гэв.