Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид байрлах мэдүүлэг авах өрөөний сандлыг солиулжээ.

Тодруулбал, тус хаалттай хорих ангийн мэдүүлэг авах өрөөнд байрлах модон, түшлэггүй сандал нь яллагдагч, өмгөөлөгчийг олон цагаар суухад тав тухгүй байдал үүсгэж буй нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр болж байгаа талаар өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн ийнхүү шийдвэрлэсэн байна.

Одоо тус ангийн мэдүүлэг авах өрөөнд хүн суухад эвтэйхэн зөөлөн, түшлэгтэй сандал ашиглагдах болжээ.