“Мотиваци” ХХК Сүхбаатар дүүргийн 19-р хороо Гоодойн ам гэх газарт иргэн А.Адилцэцэгт амины орон сууц барьж өгөхөөр гэрээ хийж төлбөрийн 90 хувийг нь авчээ.

Гэвч барилгаа товлосон хугацаандаа барьж өгөөгүйгээр барахгүй чанаргүй орон сууц барьж их хэмжээний мөнгөөр хохироосон байна. Ингээд А.Адилцэцэг ШӨХТГ-т ханджээ. Харин  уг иргэний өргөдөл гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн бөгөөд улмаар “Мотоваци” ХХК-ийн захиралд эрүү үүсгэн шалгахаар болсон байна.