Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ээлжит бус 10-р их хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү хурлаар холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгосон байна.

Тус холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадралыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар сонгожээ.

Э.Галбадрал нь

  • 2010-2015 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн стратеги, ХОГ-ын захирал
  • 2015-2016 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2016-2017 онд  Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн орлогч захирал
  • 2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консул-аар ажиллаж байсан ажлын туршлагатай бөгөөд 2021 оноос хойш МУ-ын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.