Гуравдугаар сарын 25-наас зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч эхэлжээ
2023/03/21
"Гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч байгаа"-г ЗГХЭГ-ын дарга мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах нь.
Тэрбээр "Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна" гэв.
Зуны цагийн тоолол 2023 оны есдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр төсөлд тусгажээ. Тогтоолын төслийг судлан үзэж, саналаа яаралтай ирүүлэхийг холбогдох байгууллагуудаас хүссэн байна.
Зочин · 2023/03/21
ДЭМЖИХГҮЙ ДЭМЖИХГҮЙ ДЭМЖИХГҮЙ
Зочин · 2023/03/21
Дэмжихгүй
Зочин · 2023/03/21
Төрийн тамга түшсэн тэнэг, солио галзуучууд.
Зочин · 2023/03/21
Хүний био хэмнэл, эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөө үзүүлж байгааг дэлхийн олон эрдэмтэд тогтоолоо гээд л болиулж хэдэн жил болсноо бас яахаар болчихов оо. Тэндээс нэг хэдэн төгрөг гарахаар харагдаж дээ. Үнэхээр толгойд чинь өөр юм орж ирдэггүй хүмүүс юм уу? зөндөө л асуудал байна ш дээ!!!
Зочин · 2023/03/21
Ашигтай, хэмнэлттэй байлаа ч иргэдэд ямар ч хүрээлгүй. Дээдсүүд, би санаачилсан, чи санаачилсан гээд л хуваагаад цохьчихно. Арга нь улам нарийсч байна даа!!!
Зочин · 2023/03/21
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гээд болиулснаа үнэхээр хийх юмаа олж ядах юмаа!!! Хэрэв тийм ашигтай юм гэж бодоод байгаа юм бол наадах чинь тэгээд иргэдийн чинь эрүүл мэндээс илүү ашигтай байх уу? Мал шиг юмнууд үнэхээр хийхийгээ олж ядах юмаа!!!