2023-2024 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах сурагчдын бэлтгэл ангийн бүртгэл эхлэхэд бэлэн боллоо.

“Цахим бүртгэл” Бэлтгэл ангийн бүртгэл 2023 оны 3 сарын 18-23-ны ѳдрүүдэд цахимаар явагдана. Цахим бүртгэлийн линк 2023.03.18-д Оюунлаг сургуулийн веб хуудас www.oyunlag.edu.mn болон Facebook Page-д тавигдана.

-Цахим бүртгэл хүүхдийн мэдээлэл бөглөх, 2023.03.25-2023.03.29-ы хооронд цаг захиалах, бүртгэлийн хураамж төлөх гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

1. Цахим бүртгэлд 2017.01.01-2017.12.31–ы хооронд тѳрсѳн хүүхдүүд хамрагдах ба бүртгүүлэхдээ хүүхдийн мэдээллийг зѳвхѳн кирилл үсгээр алдаагүй зѳв бичиж оруулах.

2. Асран хамгаалагчийн мэдээлэл, утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг үнэн зѳв бичих.

3. Бүртгэлийн хураамжийг шилжүүлж тѳлбѳр тѳлѳгдсѳнөөс хойш 30 минутын дотор асран хамгаалагчийн бүртгүүлсэн имэйл хаягт цаг захиалга болон бүртгэл баталгаажсан мэдээлэл очно. Хэрэв давхардаж бүртгүүлсэн бол эхний бүртгэл автоматаар устгагдана. Жич: Бүртгэлийн хураамж 30.000 тѳгрѳг

-“ТАНИЛЦАХ ХИЧЭЭЛ” 2023.03.25-2023.03.29-ий хооронд болох ба БШУЯ-ы сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ы өдрийн А/200 тоот тушаал “Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүй байх” тухай чиглэлийг үндэслэн 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийг танилцах хичээл, асран хамгаалагч, сургалтын албаны хамтарсан уулзалт ярилцлагын хэлбэрээр зохион байгуулна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.oyunlag.edu.mn хаягаар орж авна уу.