Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, эрүүл мэндийн байдал нь маш хүнд, ухаан оролгүй 15 дахь хоногтоо ГССҮТ-д эмчлүүлж байна.

Ээж болон хойд эцэгтэйгээ амьдардаг байсан хоёр хүүгийн төрсөн аав хэрэг болсноос хойш ростерийн ажлаасаа ирж, хүүгээ сахин хамгаалж буй. Эмч нар чадах бүх арга хэмжээгээ авч, би хүүгийнхээ төлөө үргэлж залбирч сууна хэмээн хэвлэлийнхэнд ам нээсэн аав өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Эрчимт эмчилгээний тасагт 15 хонож буй хүү ухаан ороогүй ч амин үзүүлэлтүүд нь сайжирж эхэлжээ. Гэвч хүүд гадагшаа явж, эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн байна. Иймд ард түмнээсээ хандив гуйж, олон нийтэд хандахаар шийджээ.

Хойд эцэгтээ зодуулсан хүүг гадаадад эмчлүүлэхээр хандив цуглуулна.

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, эрүүл мэндийн байдал нь маш хүнд, ухаан оролгүй 15 дахь хоногтоо ГССҮТ-д эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 14 хонож буй хүү ухаан ороогүй ч амин үзүүлэлтүүд нь сайжирж эхэлжээ. Гэвч хүүд гадагшаа явж, эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн байна. Иймд ард түмнээсээ хандив гуйж, олон нийтэд хандахаар шийдсэн байна.

Хохирогч хүүгийн аав М.Цогтбаатар:

Тэрбээр "Мөрдөн байцаалтын талаар би сайн мэдэхгүй байна. Манай өмгөөлөгч мэдэж байгаа байх. Хүүгийн маань ээж биеийн байдлыг нь асууж ерөөсөө холбогдоогүй бөгөөд 48 цаг саатуулагдаад гарсан гэсэн. 

Зургаан настай хүүгээсээ асуухад "Гурван настай Ц.Батзаяа хүүг маань эртнээс зоддог байсан. Мөн ээжийнх нь хамтран амьдрагч сандал өргүүлж зогсоодог байсан" гэх зүйлийг хэлж байв. 

Хүүг маань гуравдугаар сарын 6-нд зодсон байсан. Энэ талаар ээжийнх нь ээж надад 8-ны өдөр мэдээлсэн. 

Эхний ээлжид хүүгээ Турк улс руу авч явж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна. Зөвхөн эмчилгээний зардалд эхний ээлжид 150 сая төгрөг хэрэгтэй. Тийм учраас Монголын ард түмнээсээ эмчилгээний зардалд хандив хүсэж байна" хэмээв.