УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: УИХ дээр зарим гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал орж ирж байгаа. Энэ тухай байр сууриа нэгтгэж байгаа. Сонгуулийн хууль, улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхтэй холбоотой асуудалд бид нухацтай хандая гэж ажлын хэсэг байгуулсан. Манай бүлгийн "Ажнай" Д.Бат-Эрдэнийг түтгэлзүүлэх асуудал орж ирсэн. Бүлгийн гишүүдийн байр суурь бол шилдэг жишээ болох нээлттэй хувьцаа эзэмшигчтэй "Жижиг Тавантолгой"-н хувьцаа эзэмшигчийг яагаад бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлыг оруулж ирж байгаа юм бэ?  Үүний цаана хэлмэгдүүлэлт байгаа юм биш биз дээ?" гэв.

 

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Өнөөдрийн Монгол Улсын бүтэлгүйтлийн гол шалтгаан бол төрийн өмчит компани дээрх хулгайгаас үүдэлтэй. Гэтэл эрх баригчид сөрөг хүчнийхээ нэг гишүүнийг барьцаалж, АН ч гэсэн үүнд хамаатай гэсэн мессеж өгөх гэж байгаа нь харамсалтай. Иймээс бид Б.Бат-Эрдэнийг өгч явуулахгүй гэдэгт УИХ дахь АН-ын бүлэг 100 хувь санал нэг байгаа" гэсэн юм.