Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн баруун хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр,  нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус,  Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -15...-20 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр  -8...-13 градус хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар  +1...+6 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн  бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын  тал  нутгаар +15...+20 градус,  говийн  бүс нутгийн баруун хэсэг, Халх гол орчмоор  +8...+13 градус,   Хангайн нурууны өвөр бэл , говийн  бүс нутгийн хойд хэсгээр  +4...+9 дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРҮүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Шөнөдөө  -6...-8 градус, өдөртөө хүйтэрч -3...-5 градус  хүйтэн  байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.  Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус, өдөртөө  хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж цасан шуурга шуурна.  Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -8...-10 градус, өдөртөө  хүйтэрч  -5....-7 градус  хүйтэн  байна.