Дөрөвдүгээр сарын 08-ны 10.36 минутад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо "Залуус" хорооллын байрны оршин суугч иргэн У лифтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавьснаар дөрвөн эмэгтэйд зодуулсан хэрэг гарсан.

СХД-ийн цагдаагийн газрын I хэлтэс уг этгээдүүдийг илрүүлж, хэрэг бүртгэл нээн ажиллаж байна.

Тодруулбал, тэд 23-41 насны эмэгтэйчүүд бөгөөд одоо гадуур байцааж байгаа юм байна. Мөн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхой болгохоор шинжээч эмчийг томилжээ.