Урсгал сөрсний улмаас ноцтой осол гарлаа мэдээллийг бид хүргэсэн билээ. Тэгвэл уг ослын талаар Замын цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

14:05 цагийн үед Нийслэлийн замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд ХУД-ийн нутаг, Наадамчдын өргөн чөлөө, Вива сити хорооллын урд замд 3 автомашин мөргөлдсөн гэсэн дуудлага иржээ. Энэ дуудлагын дагуу  шуурхай бүрэлдэхүүн 8 минутын дотор хэргийн газарт очсон аж.

Тус газар Toyota Raum 8525 УБЧ, Toyota Prius 1912 УНП, Hyundai Porter 3293 УНР автомашинууд мөргөлдөж 3 жолооч, 1 зорчигч гэмтжээ. Уг хэргийг Нийслэлийн замын цагдаагийн газар шалгаж байна хэмээн мэдэгдлээ.

Х.Даваа