1

20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ амжилттай эхэллээ. Нээлтийн тоглолт Европ тивийн төлөөлөл  Хорват, талбайн эзэн Бразилын шигшээн хооронд өрнөж Неймарын дабл, Оскарын гоолоор бразилчууд 3:1 харьцаатай хожиж тэмцээнээ сайн эхэллүүллээ. Гэхдээ Хорват ч маш сайн тоглосон төдийгүй тоглолтын эхний гоолыг оруулсан. Тус тоглолтыг шүүг явуулсан Япон шүүгч алдаа гаргаж Бразилд 11 бэлэглэсэнийг эс тооцвол Хорватад найдвар байсан ч байж болох юм. Тэдний хувьд одоо Камерун болон Мексикийг зайлшгүй хожих даалгавартай үлдлээ.

Гараа: Хорват - Pletikos, Srna, Corluka, Lovren, Vrsaljko; Modric, Rakitic, Perisic, Kovacic(Brozovic), Olic, Jelavic. 

Бразил - Julio Cesar; Dani Alves, Thiago Silvа, Luiz, Marcelo, Paulinho(Hernanes), Gustavo,Hulk(Bernard), Oscar, Neymar(Ramires), Fred.

Тоглолтыг 61000 мянган хүн үзсэн бөгөөд Япон шүүгч Yuichi Nishimura шүүн явуулсан юм.

Дабл хийсэн Неймар2Фред жүжиглэж 11 метрийн торгуулийн цохилт багтаа авчирав4

 

Г.Оргилсайхан