Баруун бүсийн түүхэнд 2020 оноос хойшхи хамгийн том бүтээн байгуулалт Ховд Эко цементийн үйлдвэр нээлтээ хийлээ.

Анх 2018 онд ажлыг нь эхлүүлж байсан Ховд эко цементийн үйлдвэр нь жилд 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах юм.

Дотооддоо цементийн хэрэглээгээ хангаад зогсохгүй ОХУ, Казахстан улсуудад экспорт хийх сайхан боломж ийнхүү бүрдэж байна. Мөн 350 шинэ ажлын байр бий болж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг нийлүүлэх, энэ хэрээр өртөг зардлыг бууруулах боломж давхар нээгдэж байна.

Мөн шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3,000 орчим иргэний орлого нэмэгдэх боломжтой болж байгаад баяртай байна.

Түүхэн бүтээн байгуулалтад сэтгэл зүтгэлээ зориулан оролцсон хүн бүрт гүн талархал илэрхийлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.