Авто ослын улмаас есөн настай хүүгээ алдаж, хөдөлмөрийн чадваргүй болсон иргэн Г.Нэргүй хэргийн талаар Сүхбаатарын талбайд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 3-нд Баянхонгор аймгийн жолооч Баярнэмэхийн машинд хүүтэйгээ явж байгаад авто осолд орсон. Гэтэл одоо хүртэл Баярнэмэх жолоочид хариуцлага тооцоогүй, сул явж байна. Нэгүүн.мн сайтад хандаад 14 хоногийн дараа хэргийг дахин сэргээгээд хуулийн байгууллагад хандсан боловч амжилт олсонгүй. 

Машины урд хүүхэд давхардуулж суулгачхаад хүүгийн амь насыг эрстүүлсэн атлаа яагаад хариуцлага тооцогдохгүй яваад байгааг ойлгохгүй байна. Намайг сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироосон. Баруун талын гарын гурван хуруу байхгүй, хөл урт богино болсон. 

Драгон дээрээс хулгайн тээврийн Эркагийн машинд явахаар болсон. Тэгээд хоол идчихээд ирэхэд хүн нь дүүрсэн учир Баярнэмэх гэдэг жолоочийн машинд суусан. Арын суудлууд дүүрсэн учир урд талдаа миний хүүг давхарлаж суулгаад хөдөлсөн.

Уг нь урд суудалд хүн давхарлаж суулгахыг хориглосон байдаг. Би болохгүй гэж хэлсээр байхад үгүй ээ суучих танай машин араас ирнэ гээд 70 километр яваад осол гаргасан.

Хоёр удаа худалдааны төвөөс хүүдээ ундаа ус авмаар байна гэхэд зогсоогүй. Удалгүй яваад осол болоход хүү машины урд шилээр гараад газар дээрээ байхгүй болсон.

Осол болоод нэлээд удсан ч жолооч миний хүү дээр очоогүй. Ээж нь осолд орсон ч хүү амьд байна уу гээд очих сэтгэл байгаагүй. Одоо болтол сул явж байгаад маш их гомдолтой байна. Гараас гарсан хүүхэд маань үхчихээр эх хүн ямар олиг байх билээ дээ. 

Шүүх хурлын дүгнэлт гэм буруугүй гэж үзсэн. Хурд хэтрүүлсэн жолоочид яагаад хууль үйлчилдэггүй юм бэ. Би хөдөлмөрийн чадвар, хүүхдээ алдсан, гомдолтой байна" хэмээн ярилаа.