Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болох байсан юм.

Улсын нууцтай холбоотойгоор шүүх хурлыг хаалттай хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байсан билээ.

Улсын нууцтай холбоотой шүүх хуралд Ерөнхий шүүгч оролцох ёстой юм. Гэвч Ерөнхий шүүгч Хөгжлийн банкны шүүх хуралд оролцож байгаа билээ.

Дээрх шалтгаанаар Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.