Энэ удаагийн Mobile Yellow буланд загвар өмсөгчийн шар мэдээг онцолж байна. Сайхан хүүхэн хуримгүй гэж яриа байдаг. Түүн шиг манай загвар өмсөгчид багагүй хэл амны бай болдог билээ.

Байнга айл гэр үймүүлсэн, элдэв эрчүүдтэй нэр холбогддог. Түүнчлэн Гоёл наадам мөн л тэдний ярианы сэдэв. Учир нь Мянганбаяр гэх эрхэм энэ наадмаас эхнэрээ сонгодог гэдэг ярианаас үүдэлтэй. Харин 2012 оны Гоёл наадмын топ моделиор Ч.Ундрах шалгарснаар багагүй олон хүнийг гайхшруулсан. Нөгөө битүү морь гэдэг шиг тийм ч олны танил болоогүйгээс гадна нөхөр, хүүхэдтэй эмэгтэй топ модель болсон нь олон хүнийг гайхашруулснаас гадна олон загвар өмсөгчийн шарыг тухайн үедээ ихээхэн гозолзуулсан гэж хэлж болно.

Харин "Монголын топ модель" шагналыг авахаасаа өмнө хүний хань, хүүхдийн эх болж амжсан топыг саяхнаас нөхрөөсөө салсан талаар мэдээлэлүүд цацагдах болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид менежер хийдэг нөхрөөсөө салах болсон шалтгаан нь нөхрийнх нь онгод сахиуснаас болсон гэнэ лээ. Ямартай ч топ модель Ундрах ийнхүү ганц бие топуудын эгнээнд элсчээ гэх яриа гарсан байна.