Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 35 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг олон хүмүүс зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд хичээлээ тараад автобусанд суухаар ангийнхаа найзуудтай хамт явж байхад нь нэгийг нь зүс таних хүүхдүүд биед нь халдаж зодсон үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагад шинжээч томилсон байна.